Сагсны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

  • 2024-10-29
Сагсны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Суралцагчдын бие даалтын 7 хоногоор Шидэт тетраэдр сургууль нь хүүхдүүдийнхээ хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжин сургуулийн сагсан бөмбөгийн аваргаа шалгарууллаа. Тэмцээнийг дунд, ахлах насны ангиллаар явуулж, суралцагчдынхаа хурд, хүч, авхаалж, самбааг сорилоо. Ахлах насны ангилалд Б.Ууганбаяр багштай 12а ангийн охид, хөвгүүд, дунд насны ангилалд Л.Насанжаргал багштай 8а ангийн охид, хөвгүүд тус тус Алтан медалийн эзэд боллоо. Тэмцээнийг сургуулийн залуу багш нарын бүлгэм зохион байгуулж, биеийн тамирын багш Д.Жанлав ерөнхий шүүгчээр ажиллалаа. Цаашид сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион явуулж, шилжин явах цомтой болгохоор шийдвэрлэлээ.

Та сургуульдаа элсэхэд бэлэн үү?

Элсэх
  • shape
  • shape
  • shape
  • shape