Цагаан сарын баярыг таниулах хичээл

Өнөөдөр 1-12 дугаар ангийн суралцагчид маань өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны баяр, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ахан дүүсээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн хайрлах зэрэг олон уламжлалт ёс заншлыг хадгалсан үндэсний хамгийн том баяр болох ЦАГААН САР –ын баярынхаа тухай мэдэх, суралцах, санал бодлоо солилцох, бие биедээ таниулах, суртчилах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд: - битүүлэх ёсон - монгол үндэсний тоглоом наадгай - ууц хөндөх ёсон - шинэлэх ёсон - золгох ёсон - хадаг барих ёсон - цагаан сараар цээрлэх зүйл зэргийн талаар өртөөчилсөн үйл ажиллагааг зохион байгуулсан нь суралцагч бүр оролцоотой байх талдаа өгөөжтэй үр дүнтэй гайхалтай үйл ажиллагаа боллоо.